Sanaj yabbal bvtne

2012-04-20

5-р ангийн тест

ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧДААС АВАХ

ТЕСТ

Та бүхэн асуулт нэг бүрийг сайтар нягтлан уншаад, шаардлагатай бол бодож үзээд, “зөв” гэж үзсэн нэг хариуг сонгон өмнөх дугаарыг дугуйлаарай. Нэг даалгаврын хоёр хариуг зэрэг дугуйлж болохгүйг анхаарна уу. Тестийн нийт даалгаврыг гүйцэтгэх хугацаа 60 минут.

Нэг. Монгол хэл

1.“Тэмүүжин Боорчитой нөхөрлөсөн нь” зохиолын агуулгад дараах хэлц үгсийн аль нь илүү тохирох вэ?

А. Эвт шаазгай буга барина

Б. Зовох цагт нөхрийн чанар танигдана

В. Сураг тавибал эрж олддог

Солонго татвал бороо ордог

Г. Өөрийн тусыг урьд нь өг

Бусдын тусыг хойно нь ав

2.Оёдол гэдэг үгийн авиа үсгийн тоог зөв тодорхойлоорой.

А. 6 үсэг 6 авиа Б. 5 үсэг 5 авиа В. 5 үсэг 6 авиа Г. 6 үсэг 4 авиа

3.Аль бүлгийн үгсийг нөхөхөд эсрэг утгатай өгүүлбэрүүд үүсэх вэ?

Санаа нь ... бол явдал нь ... буй

Санаа нь ... бол явдал нь ... буй

А. муу, сайн, хачин, бүрхэг Б. сайн, сайн, муу, сайхан

В. сайхан, хар, зөв, буруу Г. үнэн, худал, сайхан, шударга

4.Хэнэггүй гэсэн утга илэрхийлсэн хэлц үгийг олоорой.

А. Чих халууцах Б. Чихгүй толгой

В. Чих зөөлөн Г. Чих дэлсэх

5.Утгат хэсгээр зөв задалсан үгийг олоорой

А. салаа+л+сан Б. сал+аал+сан

В. сал+аа+л+сан Г. сал+аа+ла+сан

6.“Сумын сургуулийн цагаан байшин алсаас тодхон харагдана” өгүүлбэрийн

цөм өгүүлбэр аль нь вэ?

А. Тодхон харагдана. Б. Алсаас харагдана.

В. Сургууль харагдана. Г. Байшин харагдана.

7.Зөв бичсэн үгийг олоорой

А. нүдэлчихсэнийхээ Б. нүдлэчихсэнийхээ

В. нүдэлчихснийхээ Г. нүдлэчихснийхээ

8.Төрөл үгийн зөв бүлгийг олоорой.

А. сургамж, сургалт, сурвалжлагч, сурмаг

Б. сурагч, сурлага, сурав, сургууль

В. сурлаа, сурууштай, суралц, сургамжтай

Г. сурц, сураглах, сурчээ, сурлагатан

9.Утгын зүйлчлэлээр зөв бүлэглэгдсэн хэсгийг олоорй.

А. гэр, байшин, урц, үсчин

Б. бэлтрэг, бөөдий, янзага, гөлчгий

В. багш, сэтгүүл, жолооч, гагнуурчин

Г. дэлхий, нар, нарс, Ангараг

Хоёр. Математик

1.Нэгжийн ангийн 2 арав 3 нэгж, мянгын ангийн 7 зуу 5 нэгж, саяын ангийн 6 зуугаас бүтсэн тоог стандарт хэлбэрээр бичээрэй.

А. 23 756 Б. 600 705 023 В. 67 523 Г. 23 705 600

2.50 кв.см нь 50 кв.м-ээс хэд дахин бага вэ?

А. 10 Б. 100 В. 1 000 Г. 10 000

3.1,05 100 : 0,001 : 1000 0,1 илэрхийллийн утгыг олоорой.

А. 0,105 Б. 1050 В. 10,5 Г. 1,05

4.Квадратын талбай 25 кв.см бол түүний периметрийг олоорой.

А. 5 см Б. 20 см В. 625 см Г. 100 см

5.Ах дэлгүүрээс 40 шил ундаа худалдан авав. Дэлгүүр 5 шил ундаа тутмын нэгийг үнэгүй өгсөн байна. Нэг шил ундаа 800 төгрөгийн үнэтэй бол ах хэдэн төгрөг төлсөн бэ?

А. 32 000 Б. 28 000 В. 6 400 Г. 25 600

6.Хуваагдагчийг 4 дахин ихэсгэж, хуваагчийг 2 дахин багасгавал ногдвор хэрхэн өөрчлөгдөх вэ.

А. 2 дахин ихэснэ Б. 2 дахин багасна

В. 8 дахин ихэснэ Г. 8 дахин багасна

7.2138,97 мм - ийг метрээр илэрхийлж, зууны хувиар тоймлоорой.

А. 21,39 Б. 2,14 В. 0,21 Г. 213,9

8.5 ба 6-гийн цифрээр хамгийн их дөрвөн оронтой тэгш тоо, хамгийн бага дөрвөн оронтой сондгой тоо тус тус зохиож, тэдгээрийн ялгаврыг олоорой.

А. 1091 Б. 1100 В. 1109 Г. 1111

9.

Энд хэдэн ялгаатай хэрчим, цацраг зурагдсан байна вэ?

А. 6 хэрчим, 8 цацраг Б. 3 хэрчим, 8 цацраг

В. 3 хэрчим, 6 цацраг Г. 6 хэрчим, 2 цацраг

10.3 м цэмбэ, 4 м торго худалдан аваад 5400 төгрөг төлөв. 1 м цэмбэ 1 м торгоноос 2 дахин илүү үнэтэй бол 1 м цэмбэ, 1 м торго ямар үнэтэй вэ?

А. 900 ба 450 Б. 2700 ба 1350 В. 1080 ба 540 Г. 1200 ба 600

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. shand 2 surguuli
. англи хэл
. http://whynotgif.com

Найзууд

. pvsa_8990
Бичлэг: 12 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax